HAPPY TOWN 4 ТӨСЛИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦУУЛГА (ЭЦСИЙН ХУВИЛБАР)
“HAPPY TOWN 4” төсөл нь 2026 оны 2-р улиралд эхлэхээр төлөвлөгдсөн, орчин үеийн шийдэл бүхий орон сууц, үйлчилгээний цогцолбор төсөл юм. Уг төсөл нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын аймгийн төвийн А бүсэд байрлах бөгөөд байршлын хувьд хамгийн үнэ цэнтэй, төвлөрсөн хэсэгт хэрэгжиж байна.
Төслийн нийт газар талбай нь 4,995 м² бөгөөд:
байхаар төлөвлөгдсөн нь оршин суугчдын тав тух, амьдрах орчны чанарыг дээд түвшинд хангана.
Барилга нь “А” болон “Б” гэсэн Г хэлбэрийн зохион байгуулалттай 2 блок бүхий, тус бүр 12 давхар орон сууцны барилга бөгөөд нийт 110 айлын орон сууц төлөвлөгдсөн.
Барилгын эхний 2 давхар нь үйлчилгээний зориулалттайгаар шийдэгдэж, дэлгүүр, оффис, үйлчилгээний төвүүд байрлах боломжтой. Ингэснээр оршин суугчид өдөр тутмын хэрэгцээгээ ойр орчноосоо бүрэн хангах давуу талтай.
Төсөл нь 2027 оны 3-р улиралд ашиглалтад орох төлөвлөгөөтэй бөгөөд чанар, гүйцэтгэл, хугацааг чанд баримтлан хэрэгжүүлнэ.
Төслийн онцлог, давуу талууд:
“HAPPY TOWN 4” — Таны амьдралын шинэ стандарт.